Барби Сюйнд зориулсан хөшөөг нөхөр нь Тайваньд босгожээ

2026-02-03 13:001min
20260203-130058-file.jpeg
Тайванийн жүжигчин Барби Сюйн нас барсны нэг жилийн ойд нөхөр нь DJ Koo эхнэрийнхээ булшны дэргэд цээжин дээрээ хоёр гараа тавьсан охины дүрстэй хөшөө босгожээ.

Тайванийн жүжигчин Барби Сюйн нас барсны нэг жилийн ойд зориулан түүний нөхөр DJ Koo эхнэрийнхээ булшны дэргэд хөшөө босгосон байна. Хөшөө нь цээжин дээрээ хоёр гараа тавин зогсох охины дүрсийг илэрхийлдэг бөгөөд уг загварыг DJ Koo өөрөө гаргаж, бүтээх ажилд идэвхтэй оролцсон юм.

Хөшөөний нээлтийн ёслолд DJ Koo, Барби Сюйн ээж, дүү болон бусад гэр бүлийн гишүүд оролцсон бөгөөд Clon хамтлагийн гишүүн Кан Вон Рэ, дуучин Чэ Сивон, мөн F4 хамтлагийн гишүүд Жерри Ян, Вик Чоу нар иржээ.

Барби Сюй нь Монголчуудын дунд “Солирын од” олон ангит киноны Санцайн дүрээрээ танигдсан бөгөөд өнгөрсөн онд уушгины хатгалгааны хүндрэлийн улмаас 48 насандаа нас барсан юм. Түүний нас барсны дараа нөхөр нь DJ Koo уран бүтээлтэй холбоотой бүх ажлаа зогсоож, өдөр бүр эхнэрийнхээ булшийг эргэж, цэвэрлэжээ. Тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд 10 гаруй килограмм жин хассан нь гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчдийн санааг зовоосоор байна.