Нийслэлд нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгийг долоогоор нэмэв

Нийслэлд сар шинийн баярыг угтан энэ сарын 2-ноос эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс хоёр байршлыг нэмснээр нийт долоон байршилд худалдаа явагдаж байна.
Шинээр нэмэгдсэн худалдааны цэгүүд нь Сүхбаатар дүүргийн АСА цирк болон Миний дэлгүүр сүлжээ дэлгүүрийн гадна талбай юм.
Өмнө нь Хан-Уул дүүргийн “Их наяд” плаза, Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбай, Баянзүрх дүүргийн Жуковын талбайн хойд байрлах хөл бөмбөгийн талбай, Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн талбай, Баянгол дүүргийн Байгаль эх цогцолборын гадна талбайд худалдаа явагдаж байв.
Нөөцийн махыг чанар, стандартын дагуу бэлтгэн нөөцөлсөн бөгөөд хонины мах нэг килограмм нь 13,000 төгрөг, үхрийн мах 15,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Энэхүү өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
