8888.jpg
2017-08-29 17:42
Канадын “Spirit of Vancouver” хөлөг онгоцны багийнхан өнгөрсөн ням гарагт Ванкувер арлаас холгүйхэн Номхон далайд живсэн зургаан хүнийг аварчээ. Дөрвөн жуулчин тээвэрлэж явсан аяллын завь тодорхойгүй шалтгааны улмаас живж, эргэсэн аж.

mal-2.jpg
2017-08-29 17:31
Малаас хүнд халддаг гоц халдварт шүлхий өвчин нийслэлд гарч байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд доорх зөвлөмжийг малтай айл өрхүүдэд хүргүүлж байна. Хэрвээ өөрийн болон бусдын малд шүлхий болон бусад малын гоц халдварт өвчний тохиолдол илэрсэн үед: Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх Дүүрэг, сумын Засаг даргын […]

-1.jpg
2017-08-29 17:24
Оросын Эрүүл мэндийн яамнаас ирэх онд есөн хувиас дээш спиртийн агууламжтай согтууруулах ундааны акцизыг нэмэх санал гаргажээ. Энэ тухай “Известия” мэдээлэв. Эрүүл мэндийн яамны тооцоолсноор 0.5 литрийн савлагаатай нэг шил архи 300 рублиэс дээш үнэтэй байх ёстой гэнэ. Ингэж үнийг нь нэмснээр архины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга болно гэж үзэж байна.

daatgal.jpg
2017-08-29 17:20
Хэдхэн хоногийн дараа буюу энэ есдүгээр сарын 19-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хүртээмжтэй даатгалын талаар санал солилцох Олон улсын уулзалт” болох гэж байна. Уулзалтад манай улсаас гадна Индонез, Вьетнам, Пакистан, Балба, Филиппин, Камбожи, Шриланк Улсын санхүү, даатгалын зохицуулагч байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцох юм. Уулзалтаар, Азийн даатгалын зах зээл, жижиг, дунд үйлдвэрийн эрсдэл болон эрсдэлийг […]

.jpg
2017-08-29 17:07
Кенид гялгар уутыг хориглож эхэллээ. ВВС сувгийн мэдээлж буйгаар ийм уут үйлдвэрлэсэн, авсан, ашигласан хүмүүсийг 38 мянган доллараар торгох буюу дөрөв хүртэл жилийн хугацаатай хорих ял оноох юм байна. Ийм хатуу, эрс арга хэмжээ авснаар байгаль орчноо хамгаалах боломжтой гэж Засгийн газраас нь үзжээ. Харин гялгар уут үйлдвэрлэгчид 80 мянга орчим хүн ажилгүй болно гэж […]

-1.jpg
2017-08-29 16:49
Энэтхэг төдийгүй дэлхий дахинаа “амьд бурхан” гэж алдаршсан Рахим Сингх хүчингийн хэрэгт холбогдож шүүхээс 20 жил хорих ял оноожээ. Тэрбээр өөрийн шүтэн бишрэгч хоёр эмэгтэйг хүчирхийлсэн байна. Рахим Сингхийн үүсгэн байгуулсан Дера Саха Сауда гэх шашны урсгал тус улсын Пунжаб, Харяна мужуудын хөдөө орон нутгийн иргэдийн дунд хүчтэй тархсан аж. Үүнтэй холбогдуулан түүнийг шүтэгчид эсэргүүцлийн […]

MAN-buleg.jpg
2017-08-29 16:03
-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд У.Хүрэлсүх оролцож байна- УИХ дахь МАН-ын бүлгийн хурал 15.10 цагт (2017.08.29) эхэллээ. Өдөр 14.00 цагт эхлэхээр зар түгээсэн хурал нэг цагийн дараа 40 орчим гишүүн ирснээр эхэлжээ. Бүлгийн 30 гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн бариад долоо хонож байна. Энэ асуудал өнөөдөр болж байгаа МАН-ын бүлгийн хурлын хойшлуулашгүй хэлэлцэх […]

.jpg
2017-08-29 16:00
Цагдаагийн байгууллагын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Тавантолгойн уурхай хүртэлх зам дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэр гуанз, буудлуудад “Ми ми” хэмээх бодисыг худалдан борлуулж байсан 5 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. “Ми ми” нь донтуулах чанартай, тогтмол хэрэглэсэн тохиолдолд хүний таван цул эрхтэнд хуримтлагдсаар […]

.jpg
2017-08-29 15:31
Хоёр өвчтөнд зүрхний эм хэтрүүлэн өгснөөс болж амь насыг нь хөнөөсөн хэргээр шийтгүүлсэн Германы сувилагч 40 настай Нильс Хегол ажиллаж байх хугацаандаа бараг 100 хүний аминд хүрсэн байна. Прокуроруудын мэдээлснээр сувилагч эр 2002-2004 онд Дельменхорстын эмнэлэгт ажиллаж байхдаа 50 өвчтөнийг, 1999-2001 онд Ольденбург хотын эмнэлэгт ажиллаж байхдаа 36 хүнийг хөнөөсөн аж. Үүнээс гадна 90 гаруй […]