Am-jn.jpg
2017-08-30 13:55
Нью-Жерси мужийн Кловис хотод үл таних этгээд номын санд гал нээжээ. Энэ тухай орон нутгийн засаг захиргаанаас мэдээлсэн байна. Энэхүү хэргийн улмаас хоёр хүн амиа алдсан аж. Мөн дөрвөн хүн шархдаж, орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ. Сэжигтэн этгээдийг хэргийн газар нь баривчилсан байна.

ATG.jpg
2017-08-30 13:33
Авлигатай тэмцэх газар 2017 оны наймдугаар сарын 14-ний өдрөөс наймдугаар сарын 25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 218 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 184, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 8, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон […]

himi.jpg
2017-08-30 13:25
Техас мужийн авто замд химийн бодис асгарсан хэрэг гарчээ. Энэ тухай Бэйтон хотын хэвлэлийн албанаас мэдээллээ. Химийн бодис 225, 146 дугаар замд гарсан байна. Тиймээс ойролцоох Ла Порте хотын иргэдийн цонхоо хааж, агааржуулагч ажиллуулах, түүнчлэн химийн бодистой газрын ойролцоо явахгүй байхыг анхааруулжээ.

Luiza.jpg
2017-08-30 13:08
Венесуэлийн Ерөнхий прокурор асан Луиза Ортега Диас Венесуэлийн засаг захиргаанаас өөрийг нь хороолгохоор хүмүүс хөлсөлсөн тухай мэдэгдлээ. Энэ тухай тэрбээр Коста Рикагийн нийслэлээс мэдээлсэн байна. Түүний хувьд Америк хоорондын хүний эрхийн комисст гомдол гаргахаар ийшээ иржээ. Үүнээс гадна экс прокурор өөрийг нь шууд шоронд хийж, зайлуулах хүсэлтэй байгаа тул эх орондоо буцаж чадахгүй болсон гэжээ.

Gtime.jpg
2017-08-30 12:55
Цагдаагийн байгууллагаас “Жи Тайм” сүлжээний бизнесийн хохирогчдыг мэдүүлэг өгөхийг уриаллаа. Уг залилангийн хэрэгт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Маженов Марат нарт эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Энэ дагуу “Жи тайм корпорейшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт элсэж, урамшуулал авсан нэр бүхий иргэд ирэх сарын 20-ны дотор […]

tsagaajid.jpg
2017-08-30 12:38
Германд ажил эрхэлдэг хөдөлмөрийн цагаачид өнгөрсөн 2016 онд 4.2 тэрбум еврог гэр рүүгээ шилжүүлжээ. Энэ бол хоёр Герман нэгдсэн 1990 оноос хойших түүхэн дэх хамгийн их хэмжээний шилжүүлэг юм. Энэ тухай Германы “WirtschaftsWoche” хэвлэлд бичжээ. Хөдөлмөрийн цагаачид Турк руу хамгийн их буюу 800 сая орчим евро шилжүүлжээ. Харин Сири рүү шилжүүлсэн мөнгөн дүн өмнөх онтой […]

44.jpg
2017-08-30 12:29
Өмнө нь нэг бус удаа шийтгүүлж байсан М гэх залуу Г болон Н нартай гэртээ  архидан согтуурч маргалдахдаа нэгнийхээ амь насыг нь хөнөөжээ. Энэ хэрэг Баянгол дүүргийн VI бичил хороололд болсон бөгөөд гэрч болох Н-ыг мөн айлган сүрдүүлсэн аж. Гэмт этгээд хэргээ нуун далдлахын тулд талийгаач Г-ийн цогцосыг машиныхаа тээшинд нуусан байна.  Удаан “нуугдсан” цогцос […]

huuhed-4.jpg
2017-08-30 12:00
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхий боловсролын 20 сургууль 55 цэцэрлэгт шалгалт хийжээ. Нийт 235 зөрчил илэрч 175-ыг нь газар дээр нь арилгуулсан байна. Сургууль цэцэрлэгт ажиллах боловсон хүчин дутагдсанаас болж багшлах эрхгүй хүмүүс ажиллаж байгаа зөрчил Эрдэм-оргил цогцолбор сургуул, 119-дүгээр сургуульд гарчээ. Мөн 5, 11, 24, 84 дүгээр сургуулиудад бага ангийн, […]

219.jpg
2017-08-30 11:40
Хорио цээрийн бүс тогтоогоод байгаа Морингийн даваан дахь дэх 219 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар боллоо. Нийслэлийн онцгой комисс болон Хан-Уул дүүргийн удирдлагууд хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ гаднах бүсээс очиж ажиллах багш нарыг дэглэм дуустал энэ бүсээс гаргалгүй ажиллуулахаар болов. Мөн бусад бүсээс очиж суралцдаг хүүхдүүдийг оршин сууж буй газартай нь […]

batzandan.jpg
2017-08-30 10:49
УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа. –УИХ дахь АН-ын бүлэг засгийн газрыг огцруулах эсэх асуудлаархи байр сууриа МАН-ын бүлгийн хуралдамны шийдвэрийг харж байж нэгтгэх чигтэй байна уу? -УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо /өчигдөр/ хуралдаж байна. Энэ хурлын дараа манай бүлэг хуралдаж, байр сууриа тодорхой болгох ёстой. Бид энэ дагуу бүлгийнхээ хурлын товыг хүлээж байна. -Сошиалаар танай […]