Германд ажил эрхэлдэг хөдөлмөрийн цагаачид өнгөрсөн 2016 онд 4.2 тэрбум еврог гэр рүүгээ шилжүүлжээ. Энэ бол хоёр Герман нэгдсэн 1990 оноос хойших түүхэн дэх хамгийн их хэмжээний шилжүүлэг юм.
Энэ тухай Германы “WirtschaftsWoche” хэвлэлд бичжээ. Хөдөлмөрийн цагаачид Турк руу хамгийн их буюу 800 сая орчим евро шилжүүлжээ. Харин Сири рүү шилжүүлсэн мөнгөн дүн өмнөх онтой нь харьцуулахад дөрөв дахин өсөж, 18 саяас 67 сая евро болжээ.