AN-2.jpg
2017-08-30 16:56
УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах санал гаргасан МАН-ын 30 гишүүнтэй санал нэгдэнэ гэдгээ өнөөдөр (2017.08.30) мэдэгдлээ. АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьт нэгдсэн байна.  

-сэргээлт.jpg
2017-08-30 16:30
БОАЖЯ, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/, Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн хамтран “Монгол Улсад уул уурхайн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Улмаар дээрх төслийн хүрээнд “Уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, сургалтын төв”-ийг байгуулахаар болсон юм. Тэгвэл уг төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн […]

.jpg
2017-08-30 16:01
Японы сангийн сайд Таро Асо Адольф Гитлерийн хийсэн үйлдлийн учир шалтгаан зөв байсан гэх утгатай хэлсэн үгэндээ өнөөдөр (2017.08.30) уучлал гуйжээ. Тэрбээр Либерал Ардчилсан намын хурал дээр улс төрчдөд зорилгодоо хүрэх нь  ямар чухал болохыг ойлгуулахаар Гитлерийг “магтсан”-ыхаа төлөө буруутгагдсан байна. Сайд Таро Асо өмнө нь 2013 онд тэр Япон улс үндсэн хуулиа өөрчлөхдөө Нацистуудын […]

hol-horio.jpg
2017-08-30 15:39
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа буюу нисэхийн зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тус хэсгийн нийт 12 км радиуст хөл хориог тогтоосон бөгөөд голомтоос гадагш гарах хөдөлгөөнийг хорьж, гаднаас дотогш хоол хүнс, эм тариа зэрэг зүйлийг холбогдох мэргэжилтнүүдийн хяналтан дор нэвтрүүлж байгаа юм. Хан-Уул […]

naimaa.jpg
2017-08-30 15:23
Нийслэлийн засаг даргын А 134 захирамжийн дагуу Баянгол дүүргийн нутаг III, IV хороололд гар дээрээс худалдаа эрхлэгчдийн 40 гаруй асарыг өнөө өглөө 07:00 цагт татан буулгажээ. Зарим худалдаачдын хэлж буйгаар шөнө дунд асаруудыг буулгасан гэнэ.  Энд 300 гаруй хүн гар дээрээс худалдаа эрхэлж, амьдралаа залгуулдаг аж.

huul.jpg
2017-08-30 14:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн цаашид Улаанбаатар хотын суурьшлын бүсэд шинээр газар олгохгүй байх захирамжийг гаргасан. Эдгээр ажлууд нь Нийслэлийн Засаг даргын […]

-гоц-халдварт-өвчин.jpg
2017-08-30 14:47
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бөхөгийн гол, Хөшгийн хөндийд УМЭАЦТЛ-ийн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин болох нь оношлогдон нийт 26 өрхийн 311 үхэр, 74хонь, 19 ямаа өвчилж, устгалд хамруулсан байна. Вакцинжуулалтад 384928 толгой мал хамруулахаас 356554 толгойг хамруулж, 95.2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт УМЭАЦТЛ-ийн 2017 […]

-жөн-ун.jpg
2017-08-30 14:28
Хойд Солонгосын удирдагчийн гэргий энэ оны эхээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн тухай Өмнөд Солонгосын тагнуулын газрын эх сурвалжид үндэслэн “Yonhap”агентлаг мэдээллээ. Тагнуулын газрын мэдээллээс үзэхэд Ли Соль Чу өнгөрсөн хоёрдугаар сард гурав дахь хүүхдээ төрүүлсэн бололтой. Гэхдээ хүүхдийн хүйс тодорхойгүй байна. БНАСАУ-ын удирдагчийн эхний хоёр хүүхэд 2010, 2013 онд мэндэлсэн юм.

.jpg
2017-08-30 14:13
 Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах “UB Food Festival” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 2-3-нд “Гэрэлт гудамж”-нд болно хэмээн  Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. Тав дахь жилдээ болох “UB food festival” нь гадны улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэх юм байна. […]