АН Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэв

УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах санал гаргасан МАН-ын 30 гишүүнтэй санал нэгдэнэ гэдгээ өнөөдөр (2017.08.30) мэдэгдлээ. АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьт нэгдсэн байна.