Японы сангийн сайд Таро Асо Адольф Гитлерийн хийсэн үйлдлийн учир шалтгаан зөв байсан гэх утгатай хэлсэн үгэндээ өнөөдөр (2017.08.30) уучлал гуйжээ. Тэрбээр Либерал Ардчилсан намын хурал дээр улс төрчдөд зорилгодоо хүрэх нь ямар чухал болохыг ойлгуулахаар Гитлерийг “магтсан”-ыхаа төлөө буруутгагдсан байна.
Сайд Таро Асо өмнө нь 2013 онд тэр Япон улс үндсэн хуулиа өөрчлөхдөө Нацистуудын жишээг дагах хэрэгтэй гэснийхээ төлөө тухайн үед хашиж байсан албан тушаалаасаа огцроход хүрч байжээ.