Гар дээрээс худалдаа эрхлэгчдийн 40 гаруй асарыг татан буулгажээ
2017-08-30 15:23

Нийслэлийн засаг даргын А 134 захирамжийн дагуу Баянгол дүүргийн нутаг III, IV хороололд гар дээрээс худалдаа эрхлэгчдийн 40 гаруй асарыг өнөө өглөө 07:00 цагт татан буулгажээ. Зарим худалдаачдын хэлж буйгаар шөнө дунд асаруудыг буулгасан гэнэ. Энд 300 гаруй хүн гар дээрээс худалдаа эрхэлж, амьдралаа залгуулдаг аж.