Техас мужийн авто замд химийн бодис асгарсан хэрэг гарчээ. Энэ тухай Бэйтон хотын хэвлэлийн албанаас мэдээллээ. Химийн бодис 225, 146 дугаар замд гарсан байна. Тиймээс ойролцоох Ла Порте хотын иргэдийн цонхоо хааж, агааржуулагч ажиллуулах, түүнчлэн химийн бодистой газрын ойролцоо явахгүй байхыг анхааруулжээ.