Кенид гялгар уутыг хориглож эхэллээ. ВВС сувгийн мэдээлж буйгаар ийм уут үйлдвэрлэсэн, авсан, ашигласан хүмүүсийг 38 мянган доллараар торгох буюу дөрөв хүртэл жилийн хугацаатай хорих ял оноох юм байна. Ийм хатуу, эрс арга хэмжээ авснаар байгаль орчноо хамгаалах боломжтой гэж Засгийн газраас нь үзжээ.
Харин гялгар уут үйлдвэрлэгчид 80 мянга орчим хүн ажилгүй болно гэж тооцоолсон байна. Кеничүүд жил бүр 24 сая орчим гялгар уут хэрэглэдэг аж.