Энэтхэг төдийгүй дэлхий дахинаа “амьд бурхан” гэж алдаршсан Рахим Сингх хүчингийн хэрэгт холбогдож шүүхээс 20 жил хорих ял оноожээ. Тэрбээр өөрийн шүтэн бишрэгч хоёр эмэгтэйг хүчирхийлсэн байна.

Рахим Сингхийн үүсгэн байгуулсан Дера Саха Сауда гэх шашны урсгал тус улсын Пунжаб, Харяна мужуудын хөдөө орон нутгийн иргэдийн дунд хүчтэй тархсан аж. Үүнтэй холбогдуулан түүнийг шүтэгчид эсэргүүцлийн жагсаал хийн 38 хүн үрэгдэн, 200 гаруй хүн бэртэл авчээ.

Эрх баригчид үймээн самуун, эмх замбараагүй байдлыг газар авхуулахгүйн тулд хөдөө орон нутгийн муижд хэсэгчлэн хөл хорио тогтоосон төдийгүй Дели хотод аюулгүй байдлыг чангатгасан байна. Хэрэв шаардлагатай бол гал нээхийг цагдаа нарт үүрэг болгосон аж.

Энэтхэгийн хуулинд нэг удаагийн хүчингийн хэрэгт 10 жилийн хорих ял өгдөг бол “амьд бурхан” хоёр дараалан үйлдсэн тул 20 жил хоригдохоор болсон байна. Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө өөрийгөө Бурхны элч болгон харуулсан цуврал кинонд тоглож олон нийтийг байлдан дагуулж эхэлсэн юм. Кинон дээр Рахим Сингх нь ид шидийг үзүүлж, дуулж бүжиглэхийн хажуугаар олон мянган хүнд сургааль хайрлан, ганцаараа дээрэмчдийг дарж байгаагаар үзүүлдэг байна.

By updown

6 thoughts on “Энэтхэгийн “Амьд бурхан” хүчингийн хэргээр 20 жилийн ял сонслоо”
  1. Нэр төрийг нь унагаах гэсэн худал гүтгэлэг биз дээ. Ер нь хүн л юм чинь сэрэл сэтгэл байж л таараа. Харин хүчиндүүлсэн гэх эмэгтэй үнэн бол азтай бүсгүйд тооцогдох байлгүй, Худлаа нэрийг нь барьж өөрийгөө алдаршуулах зорилго агуулсан бизээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн