Хоёр өвчтөнд зүрхний эм хэтрүүлэн өгснөөс болж амь насыг нь хөнөөсөн хэргээр шийтгүүлсэн Германы сувилагч 40 настай Нильс Хегол ажиллаж байх хугацаандаа бараг 100 хүний аминд хүрсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр сувилагч эр 2002-2004 онд Дельменхорстын эмнэлэгт ажиллаж байхдаа 50 өвчтөнийг, 1999-2001 онд Ольденбург хотын эмнэлэгт ажиллаж байхдаа 36 хүнийг хөнөөсөн аж. Үүнээс гадна 90 гаруй хүнийг “зүрхний өвчин”-өөр шаналхад хүргэсэн байж болзошгүй гэнэ.
Гэмт этгээд өөрийн буруутай үйлдлээ шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрснөөр цагдаа нар хэргийг нарийн шалгаж эхэлсэн байна.
Хэрвээ эмнэлгийн ажилтнууд удирдах албан тушаалтнууддаа гаргасан алдаагаа нуулгүй мэдэгдэж байсан бол олон хүнийг үхлээс аварч болох байсан гэж албаны хүмүүс мэдээлжээ. Эх сурвалжууд түүнийг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн олон хүн хөнөөсөн цуврал алуурчин хэмээн нэрлэж байгаа аж.