-1.jpg
2017-08-29 14:58
Жимс жимсгэнэ хүнсний ногоо нь төрөл бүрийн эрдэс баялагийг өөртөө агуулдаг боловч түргэн хугацаанд мууддаг тул хадгалалт, тээвэрлэлт чухал байдаг. Ялангуяа жимсийг зориулалтын бус газарт хадгалах явцад шимэгч нян, бактер, өт хорхой өсч үрждэг байна. Тэгвэл “Бөмбөгөр” худалдааны төвийн гадаах гар дээрээс жимс борлуулдаг хүмүүс бараагаа 00-д хадгалдаг болох нь илэрчээ. https://www.facebook.com/hotiinmedee/videos/868736993279269/

-2.jpg
2017-08-29 14:26
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлаар өвчилсөн нэг иргэнийг Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторын шинжилгээгээр түүнийг халдвар туссан болохыг тогтоожээ. Өвчтөн 30 настай М нь тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авснаас болсон аж. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио […]

bat-erdene.jpg
2017-08-29 14:08
Өчигдөр (2017.08.28) Ховд голд осолдож амиа алдсан гурван цэргийн албан хаагчийг эрэн хайх ажил ид үргэлжилж байна. 2017 он гарснаас хойш долоон цэргийн албан хаагч үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь алдсан байгаа. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тайлбар өгч “Би хариуцлагаа хүлээнэ” хэмээн мэдэгджээ. Тэр: Би хариуцлага хүлээнэ. Бид бүх төвшинд хариуцлага хүлээнэ. Цэргийн мэргэжлийн удирдлагыг […]

baasan.jpg
2017-08-29 12:53
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гарган АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томилсон байна. АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй, 4 жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг бөгөөд Монгол […]

.jpg
2017-08-29 12:34
Хүнсний аюулгүй байдлын асуудал сүүлийн үед аюулын харанга дэлдсэн, хамгийн эмзэг сэдэв болоод байгаа билээ. Хүнсний аюулгүй байдал алдагдсанаас болж урьд өмнө байгаагүй шинэ өвчин үүсэх, хорт хавдрын эрсдэл нэмэгдэх, залуужих хандлагатай болж байна. Хүний амь настай хамгийн их холбоо бүхий хүнсний аюулгүй байдал гэсэн сэдвийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарал хандуулах ёстой нэн тэргүүний […]

l.jpg
2017-08-29 12:16
Монгол Улсаас Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консул Энэбишийн Мөнх-Очирын ярилцлага өчигдрөөс (2017.08.28) олны сонирхлыг ихээхэн татаж байна. Тэр: -У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлууд их л “заваан” харагдаж байна. Улс төрд хамгийн бохир техник л дээ. Ер нь би өөрөө үүнийг биеэрээ мэдэрч, амсаж явсан хүн. Сандал, суудлын төлөө хэдэн залуучуудын гаргаж ирсэн технологи. Одоо бүр […]

-чөлөө.jpg
2017-08-29 11:47
Цагдаагийн албан хаагчид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ШТС-ууд дээрэмдсэн гэмт этгээдүүдийг саатуулан шалгаж байна. Энэ сарын 7-нд тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Өлзийт хороолол руу явах зам дагуу байрлалтай ШТС-ын  түгээгчийг сүрдүүлэн бэлэн мөнгө, камерын бичлэг хадгалдаг компьютерийн процессорыг дээрэмдсэн бол 16-нд Нисэхийн постны замын хойно байрлах ШТС-ын түгээгч Д, С нарт хүч […]

shulhii-1.jpg
2017-08-29 11:23
Өнгөрсөн ням гаригт (2017.08.27) гарсан шүлхий өвчний улмаас Морингийн даваанд хорио цээрийн бүс тогтоогоод байгаа. Малын гоц халдварт өвчин дэгдсэн бүсэд 2000 орчим хүн хорионд оржээ. Мэргэжлийн байгууллагууд 28 хоногийн хугацаатай хорио тогтоох юм байна. Энд амьдардаг иргэн Цэвээнжавийн 14 үхэр туссан шүлхий өвчин Дундговийн нутгаас тээгдсэн гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа аж. Тэднийх өнгөрсөн долдугаар […]

.jpg
2017-08-29 10:56
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран таксины жолоочын амийг хөнөөсөн гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлжээ. Хүн амины онц ноцтой гэмт  хэрэгт холбогдоод буй  1999 онд төрсөн О, 2001 онд төрсөн Т, А, М, нарыг  Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс саатуулсан […]

uul.jpg
2017-08-29 10:26
Их Британийн өмнөд эргээр үл тайлагдах “химийн үүл” гарснаас хойш 230 гаруй хүн эмнэлэгт ханджээ. Хүмүүс амьсгалахад хүнд болж, нүднээс нь нулимс гарч, нүд загатнах, хоолой хорсох, бөөлжис цутгах мэдрэмж төрнө гэж гэсэн ижилхэн шинж тэмдэгтэй байсан аж. Тэдний хэлж буйгаар агаарт хлортой төстэй зүйл үнэртэж байсан гэнэ. Зүүн Суссекст химийн үүлнээс болж Бичи-Хед эргээр […]