БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээнэ гэж мэдэгдэв
2017-08-29 14:08

Өчигдөр (2017.08.28) Ховд голд осолдож амиа алдсан гурван цэргийн албан хаагчийг эрэн хайх ажил ид үргэлжилж байна. 2017 он гарснаас хойш долоон цэргийн албан хаагч үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь алдсан байгаа. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тайлбар өгч “Би хариуцлагаа хүлээнэ” хэмээн мэдэгджээ.
Тэр: Би хариуцлага хүлээнэ. Бид бүх төвшинд хариуцлага хүлээнэ. Цэргийн мэргэжлийн удирдлагыг ЗХЖШ, түүний дарга хэрэгжүүлдэг. Хуулиар ЗХЖШ-ын дарга зэвсэгт хүчин, цэрэг, түүний сахилга, бэлэн байдал, осол, аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс шат шатандаа хариуцлага яригдана. Албаны ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудал яригдана гэж хэлсэн байна.