УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байна2017-08-28 16:14 Яг одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байна. Хурлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барисантай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа сураг байна.Дэлгэрэнгүй
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны нэр хүнд унаж байна2017-08-28 15:55Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны үйл ажиллагааг дэмжигчдийн хувь өнгөрсөн сард 14 хувиар буурчээ. Энэ тухай “Journal du Dimanche” хэвлэлийн газрын захиалгаар “Ifop” төвөөс явуулсан санал асуулгын үр дүн харуулж байна. Өнгөрсөн долоодугаар сард Макроны үйл ажиллагааг санал асуулгад оролцогчдын 54 хувь нь дэмжиж байсан бол энэ наймдугаар сард 40 хувь болтлоо буурсан аж. Үүнээс гадна […]Дэлгэрэнгүй
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху В.Путинтэй гэнэтийн уулзалт хийв2017-08-28 15:22Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ сарын 23-нд Сочид гэнэтийн уулзалт хийсэн талаараа ярилаа. “Бидний дунд явуулсан хэлэлцээр нь өнөөдрийг хүртэл бидний аюулгүй байдлын хүрээнд, зөвхөн манай төдийгүй, Оросын ашиг сонирхлын хүрээнд хийгдсэн” хэмээгээд бүс нутаг дахь нөхцөл байдлын өөрчлөлтийн асуудлаар ярилцсан гэжээ.Дэлгэрэнгүй
Хооллох үед болон хоолны дараа ус ууж болохгүй2017-08-28 14:39Ус бол чадмань эрдэнэ гэж зүгээр ч нэг хэлээгүйг хүн болгон ойлгож байгаа байх. Харин хамгийн шилдэг ус бол байгалийн буцалгаагүй ус. Тийм усанд л байгалийн амьд хүч шингэсэн байдаг. Буцалгасан ус нь үхмэл ус учраас амьдралын эрч хүч байхгүй. Хэрэв байгалийн усны чанарт эргэлзэж байгаа бол аяга усанд нэг дусал йод эсвэл нэг цайны […]Дэлгэрэнгүй
Шинэ Гвинейн эргээр 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ2017-08-28 14:23Папуа-Шинэ Гвинейн эргээр 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ. Газар хөдлөлт Лоренгау хотоос зүүн хойш 115 км-т болсон бөгөөд голомт нь 10 км-ийн гүнд мэдрэгджээ. Одоогоор хохирлын тухай мэдээлэл ирээгүй байна.Дэлгэрэнгүй
МАН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо2017-08-28 14:10Өнөөдөр (2017.08.28) УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар товлосон ч бүлгийн Ажлын албаны зүгээс тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар мэдээлэв. Хурлаар намын дотоод асуудал, Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байжээ.Дэлгэрэнгүй
Лукашенко тарьсан төмсөө хураажээ2017-08-28 14:00Белорусийн Ерөнхийлөгч бямба гаригийн амралтын өдөр хүү Николайнхаа хамт өөрийн ногооны газарт тарьсан төмсөө хураасан тухай БелТА агентлаг мэдээлжээ. Бүтэн нэг өдрийг төмсний талбайд өнгөрөөсөн Лукашенко гурван га талбайгаас 100 тонн төмс цуглуулсан гэнэ. Төмс хураалт нь Лукашенкогийн хувьд уламжлал гэнэ. Тэр өнгөрсөн онд хураасан ургацаа асрамжийн газруудад тараасан юм байна.Дэлгэрэнгүй
Техасыг дайрсан “Харви” шуурга матаруудыг гудамжинд гаргажээ2017-08-28 13:47“Харви” хэмээн нэрлэгдсэн далайн хар шуурга АНУ-ын зүүн мужуудаар дайран өнгөрөв. Бямба гаригт Техас мужаар дайрсан уг шуурга 211 мянган хүнийг гэрэл цахилгаангүй үлдээлээ гэж The Washington Post сонин тэмдэглэсэн байна. Далайн шуурганы үндэсний төвийн мэдээлэлд тулгуурласан тус сонины мэдээнд “Харви” шуурга хуурай газарт орж ирэхдээ хүчээ алдан, аюулын дөрөвдүгээр зэргээс нэгдүгээр зэрэгт шилжсэн хэмээн […]Дэлгэрэнгүй
“Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино үзэгчдийн тоогоор тэргүүлж байна2017-08-28 13:38Дэлгэцийн тав дахь уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино Хүннү кино театрт энэ сарын 25-нд нээлтээ хийлээ. Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр ажилласан бол киноны ерөнхий найруулагч, продюсераар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажилласан байна. Гол дүрүүдэд “A-Cappella” хамтлагийн дуучин, […]Дэлгэрэнгүй
Хятадад Хойд Солонгосын иргэдийг бизнес эрхлэхийг хориглов2017-08-28 13:30Хятад улс өөрийнх нь газар нутагт Хойд Солонгосын иргэдийг бизнес эрхлэх боломжийг хааж байгаагаа өнөөдөр мэдэгджээ. Энэ нь НҮБ-ын тавьсан шинэ хоригийн дагуу авч байгаа арга хэмжээ юм байна. Энэ дагуу Хойд Солонгосын иргэд Хятадын нутаг дэвсгэрт дангаар болон бусад этгээдтэй хамтарсан бизнес эхлүүлэх боломжгүй болж байгаа аж. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудыг […]Дэлгэрэнгүй