Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ сарын 23-нд Сочид гэнэтийн уулзалт хийсэн талаараа ярилаа. “Бидний дунд явуулсан хэлэлцээр нь өнөөдрийг хүртэл бидний аюулгүй байдлын хүрээнд, зөвхөн манай төдийгүй, Оросын ашиг сонирхлын хүрээнд хийгдсэн” хэмээгээд бүс нутаг дахь нөхцөл байдлын өөрчлөлтийн асуудлаар ярилцсан гэжээ.