Ус бол чадмань эрдэнэ гэж зүгээр ч нэг хэлээгүйг хүн болгон ойлгож байгаа байх. Харин хамгийн шилдэг ус бол байгалийн буцалгаагүй ус. Тийм усанд л байгалийн амьд хүч шингэсэн байдаг. Буцалгасан ус нь үхмэл ус учраас амьдралын эрч хүч байхгүй. Хэрэв байгалийн усны чанарт эргэлзэж байгаа бол аяга усанд нэг дусал йод эсвэл нэг цайны халбага алимны уксус ба лимоны шүүс нэмж болно. Тийм усанд микроорганизмууд амьдарч чадахгүй.
Зүрх, судасны өвчин, судсанд өөх хуримтлагдах болон бөглөрөлттэй үед магнийн бодисоор баяжуулагдсан ус хамгийн чухал. Магнитай ус нь зүрх, судасны өвчний эрсдлийг буулгана гэсэн үг. Мөн судсыг тэлж өгдөг. Иймээс байгалийн ус, магнийгаар баяжуулагдсан усыг уух хэрэгтэй.
Усыг шууд өглөөнөөс хэрэглэх хэрэгтэй гэнэ. Эхлээд хоолой амаа зайлах ёстой ба дараа нь нэг аяга ус уу. Үүний дараа 15-20 минут өнгөрөөд өглөөний хоолоо идэх хэрэгтэй гэнэ. Хооллох явцад өдөртөө гурван литр шингэнийг хүн заваал хэрэглэх ёстой ажээ. Унтахын өмнө ус уух нь бас л тохиромжгүй. Ер нь оройн 19 цагааc шингэн хэрэглэхээ зогсоохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Усыг хооллох эсвэл хооллосны дараа яагаад ууж болохгүй вэ?
Учир нь ходоодонд орж буй хоол зөвхөн шүлсээр норгогдон жижгэрсэн байх ёстой. Хоолыг шингэнээр даруулах нь хэт яарсан зажилж хэвэхээс залхуурсан зэргээс үүдэлтэй. Хоолыг сайтар зажилж кисель маягийн шингэн болгон ходоодод хүргэхийн оронд хүмүүс яаран усаар түүнийг шингэлэн ходоод руугаа чихдэг байна.
Тийм шингэн ба хоолны хольц ходоодонд ороход юу болох вэ? Нэн түрүүнд хоол шүлсний шүлтээр “дамжаагүй” учраас боловсруулалтад бэлэн биш гэсэн үг. Үүний зэрэгцээ ходоодны шүүс нь шингэнээр шингэрүүлэгдсэн байна. Ингэхээр хоол нь ходоодны шүүсээр боловсруулагдахгүй гэсэн үг юм.
Шингэрүүлсэн ходоодны шүүс юу ч боловсруулж чадахгүй. Хоол нь шүлс, ходоодны шүүсээр дамжин боловсруулагдаагүй бол тэр нь шингэхгүй бөгөөд организм шаардлагатай бодисоо авч чадахгүй. Боловсруулагдаагүй хоол нь зүгээр л ялзарч задран цусаар дамжин организмыг хордуулах болно.
Хооллох үедээ ус, шингэн уух нь байнга өөрийгөө хорлож байна гэсэн үг. Мөн шөл идэх нь бас л адилхан.
Хэзээ ус ууж болох нь вэ?
Усыг шингээн боловсруулахад ходоод 15- 20 минут зарцуулдаг. Энэ хугацаанд ус нь молекул болон задраад ходоодны ханаас дамжин эс хоорондын орон зайд ордог. Тэндээс ус цэвэрлэгээ эхэлдэг ажээ. Хоолыг ус байхгүй ходоодонд оруулах хэрэгтэй. Шингэн уугаад 15-20 минутын дараа хоол идэж эхлэх ёстой аж. Хооллохдоо түүнийг сайтар зажилж, шүлсээр шингэлэн ходоод руу өөрөө урсан орох хэмжээнд оруулах ёстой гэнэ.
Хооллосны дараа хоол боловсорч байхад шингэн ууж болдоггүй. Тэжээлийн уургийг боловсруулахад 1.5 – 2 цаг, нүүрс ус боловсруулахад 20 минут зарцуулагддаг. Тэр нь хоолны дараа бараг хоёр цаг шингэн уухгүй байна гэсэн үг юм.
Байгалийг ажиглаж сурсан хүмүүс ямар ч амьтан хооллох үеэр эсвэл дараа нь ус уудаггүйг мэднэ. Хооллосны дараа амьтад хэвтэн амарч, идсэнээ боловсруулж байгаад дараа нь усны зүг явдаг. Тэр нь байгалийн жам ёсны хууль юм л даа.
Хоолны үеэр эсвэл дараа нь шингэн удаа уух нь зөвхөн муу зуршил юм. Учир нь тэр үеэр жинхэнэ цангаа гэж байхгүй ба байх ч ёсгүй. Байгальд тогтоогдсоноор жинхэнэ цангалт нь хооллосноос хойш 1.5-2 цагийн дараа гарч ирдэ байнаг.
Усыг мөнгөөр цэвэрлэх
Бүхий л он цагт мөнгөн сав нэн ялангуяа ундаанд ихээр хэрэглэгдэж иржээ. Эртний ард түмэн мөнгөн саванд аялалынхаа үеэр ус авч явдаг байсан гэнэ. Олон орнуудад өнөөг хүртэл ундны устай худганд мөнгөн зоос хаялдаг. Сүм хийдэд усыг ариутгахдаа мөнгөн сав хэрэглэгдэг.
Хүмүүс эртнээс усан дахь мөнгө нь ямар ид шидтэйг мэддэг байжээ гэж хэлэхээр байгаа юм. Усанд уусгасан мөнгөний бичил хэсгүүд нь янз бүрийн хортой микро организмыг устгадаг. Харин алтны усыг цэвэрлэх энэ чадвар нь хамаагүй бага. Мөнгөжүүлсэн усыг биеийн байдал ямар байгаагаас үл хамааран хичнээн ч хэмжээгээр ууж болно.