Белорусийн Ерөнхийлөгч бямба гаригийн амралтын өдөр хүү Николайнхаа хамт өөрийн ногооны газарт тарьсан төмсөө хураасан тухай БелТА агентлаг мэдээлжээ.
Бүтэн нэг өдрийг төмсний талбайд өнгөрөөсөн Лукашенко гурван га талбайгаас 100 тонн төмс цуглуулсан гэнэ. Төмс хураалт нь Лукашенкогийн хувьд уламжлал гэнэ. Тэр өнгөрсөн онд хураасан ургацаа асрамжийн газруудад тараасан юм байна.