Их Британийн өмнөд эргээр үл тайлагдах “химийн үүл” гарснаас хойш 230 гаруй хүн эмнэлэгт ханджээ. Хүмүүс амьсгалахад хүнд болж, нүднээс нь нулимс гарч, нүд загатнах, хоолой хорсох, бөөлжис цутгах мэдрэмж төрнө гэж гэсэн ижилхэн шинж тэмдэгтэй байсан аж. Тэдний хэлж буйгаар агаарт хлортой төстэй зүйл үнэртэж байсан гэнэ. Зүүн Суссекст химийн үүлнээс болж Бичи-Хед эргээр байсан бүх хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх үл тэнгисээс тэнгэрт хуралдсан аж.