Малаас хүнд халддаг гоц халдварт шүлхий өвчин нийслэлд гарч байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд доорх зөвлөмжийг малтай айл өрхүүдэд хүргүүлж байна. Хэрвээ өөрийн болон бусдын малд шүлхий болон бусад малын гоц халдварт өвчний тохиолдол илэрсэн үед:
- Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх
- Дүүрэг, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх
- Мал сүрэгт тарга хүч сайн авхуулах, тарга хүчийг тогтоох, хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих
- Малын эмчийн зааварчлахын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах
- Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх
- Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх
-
Өвчтэй, өвчний сэжигтэй мал, амьтан болон үхсэн малын сэг зэмтэй харьцахдаа хамгаалах хувцас хэрэгслийг байнга өмсөж байх, хүн эмнэлгийн байгууллагад хандаж үзлэг, шинжилгээнд хамрагдаж байхыг ёстой аж.
Эх сурвалж: Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори
1 comment
Энэ морин даваа яаа яагаад хорио тавигдахгүй байгаа юм болоо нарангийн гол хорио тайвигдцан байна энэ яамр учиртай юм болоо