Оросын Эрүүл мэндийн яамнаас ирэх онд есөн хувиас дээш спиртийн агууламжтай согтууруулах ундааны акцизыг нэмэх санал гаргажээ. Энэ тухай “Известия” мэдээлэв.
Эрүүл мэндийн яамны тооцоолсноор 0.5 литрийн савлагаатай нэг шил архи 300 рублиэс дээш үнэтэй байх ёстой гэнэ. Ингэж үнийг нь нэмснээр архины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга болно гэж үзэж байна.