03030303.jpg

2017-03-09 12:37
БНСУ-ын Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг маргааш болох (2017.03.10) хуралдаанаараа шийдэх гэж байна. Түүнийг тус улсын Парламент  албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахууль авсан хэрэгт холбогдох үед Ерөнхийлөгчийн албан тушаалаас түдгэлзүүлээд байсан юм. БНСУ-ын Үндсэн хуулийн Цэц найман шүүгчтэй бөгөөд зургаа нь Пак Гын Хэг огцруулах […]


2017-03-09 10:51
Малайзын нисэх буудалд алагдсан Хойд Солонгосын удирдагчийн ах Ким Жон Намын хүү Ким Хан Солын дүрс бичлэг өнгөрсөн мягмар (2017.03.07) гаригт интэрнэтэд байршив. “Миний нэр Ким Хан Сол, Хойд Солонгосын иргэн, Кимийн гэр бүлийн гишүүн” гэж өөрийгөө танилуулсан хүү Хэдхэн хоногийн өмнө миний эцэг алагдсан. Одоогоор би ээж, охин дүүгийн хамт байна…” гэхчлэн ярьжээ. Ким […]


2017-03-08 15:00
Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч 32 настай Марк Зукерберг олон жилийн дараа Харвардын диплом өвөртлөхөөр болжээ. Энэ сургуульд сурч байгаад дундаас нь орхиж, бизнес хөөсөн Зукерберг дипломтой болохын тулд дахин суралцахгүй. Ердөө л 2017 оны төгсөлтийн баярт уригдан үг хэлснийхээ төлөө хүндэт төгсөгч болох гэнэ. Төгсөлтийн ёслолын ажиллагаа ирэх тавдугаар сарын 25-нд болох аж. Гэхдээ Харвард анх […]

0303-1.jpg

2017-03-08 14:42
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Хавай муж улсын удирдлагууд шүүхэд өгөхөөр болжээ. Тэд Трампын гаргасан мусульман шашинтан олонхи зургаан орны иргэдэд шинээр виз олгохыг хориглосон зарлигийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахаа мэдэгдсэн байна. Энэ сарын 6-нд гаргасан Иран, Сомали, Судан, Ливи, Йемен, Сири зэрэг орны иргэдэд шинээр 90 хоногийн виз олгохыг хориглосон зарлиг нь АНУ-д хууль ёсоор […]

0103.jpg

2017-03-07 18:23
Францын эрх баригчид энэ оны 6 дугаар сард болох парламентын сонгуулийн үеэр цахим хэлбэрээр санал хураалт явуулахаас татгалзсан шийдвэрийг гаргажээ. Францын Гадаад худалдаа, аялал жуулчлал, гадаадад байгаа иргэдийн асуудал эрхэлсэн сайд Маттиас Фекл-ийн Кибер аюул улам их болж байгаа тул Мэдээллийн системийн аюулгүй байдлын Үндэсний агентлагийн өгсөн зөвлөмжийн үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан мэдэгдсэн байна. Санал хураалтын […]

010101-2.jpg

2017-03-06 17:24
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хэргийг шалгаж байгаа Мөрдөн байцаах тусгай алба өнөөдөр  (2017.03.06) 15.00 цагт мөрдөн байцаалтын үр дүнгээ танилцуулсан байна. Найман ажилтны хүчээр хэргийг 90 хоног шалгасан тусгай албаны дарга Пак Ёнг Сү “Бид цагдаагийн газраас 20 мянган хуудас бүхий хавтаст хэрэг хүлээн авч ажлаа эхэлсэн бол одоо 60 мянган хуудас баримт бүрдүүлж, цагдаагийн […]

zzzzz.jpg

2017-03-06 15:03
Өмнөд Суданы Бентью хотноо энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монгол Улсын батальоны цэргүүд дотоодын дүрвэгч 50 хүний амь насыг болзошгүй аюулаас аварсан байна. Тус улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Дэвид Ширэр Монгол цэргүүд энгийн иргэдийг болзошгүй аюулаас шуурхай ажиллан аварч хамгаалсан эр зоригийг магтсан байна.  Төлөөлөгчийн мэдэгдсэнээр, өнгөрсөн сарын 22-ны лхагва гаригийн үдэш фермийн […]

010202.jpg

2017-03-06 14:13
Хойд Солонгосоос оргож зайлж Өмнөд Солонгост ирж, мэдээлэл өгсөн хүмүүсийг 860 мянган доллараар урамшуулна гэж Сөүл мэдэгдлээ. Энэ бол өмнө нь амлаж байсан мөнгөн шагналын хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгө аж. Урамшуулал шагналыг Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус болох мэдээ мэдээлэл өгсөн хүмүүс авах боломжтой юм байна. Мөн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх […]

0303.jpg

2017-03-06 13:59
Д.Трамп бямба гаригт (2017.03.04) твиттер хуудастаа ямар ч нотлох баримт дурдалгүйгээр “Сонгуулийн кампанит ажлын үеэр Б.Обамагийн засаг захиргааныхан Нью-Йорк хот дахь “Trump Tower” барилгад миний утасны яриаг чагнах төхөөрөмж суурилуулсан байсан” гэж бичжээ. Энэ жиргээг хүлээж авсан Б.Обамагийн хэвлэлийн төлөөлөгч тухайн өдөр “Д.Трампын мэдэгдэл худал. Ерөнхийлөгч Б.Обама хэнд ч хэн нэгнийг тагнах үүрэг өгч байгаагүй” гэсэн […]

0101-2.jpg

2017-03-06 10:35
Хойд Солонгосын эрх баригчид өнөөдөр (2017.03.06) өглөөний  07.36 цагт дөрвөн баллистик пуужин харвалаа. Пуужингууд 1000 орчим км зайг туулаад Зүүн тэнгист унасан байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абе пуужингийн гурав нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж мэдэгдсэн талаар CNN дамжуулжээ. Харин Пхеньян АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа эхлүүлснийг өдөөн хатгалга, цаашид дайралт […]