Өмнөд Солонгос Ерөнхийлөгчөө огцрууллаа
2017-03-10 10:54

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх дөнгөж сая Ерөнхийлөгч Пак Гын Хэг Ерөнхийлөгчийн албан тушаалтаас огцруулах шийдвэрийг гаргалаа. Шүүх түүнийг огцруулах шалтгаан хангалттай бий гэж үзсэн байна. Ийм шийдвэр гарснаар тэр БНСУ-ын түүхэнд огцорсон анхны Ерөнхийлөгчөөр бичигдэж байна.
Мөн улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр бичигдсэн Пак Гын Хэг шүүх өөрийн найз Чой Сүн Шилтэй хамтран төрийн нууц задруулсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, авилга авсан гэх мэт 13 хэрэгт буруутгаж байгаа. Ерөнхийлөгч нь огцорсноор тус улсад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явагдах юм. Энэ сонгууль 60 хоногийн хугацаанд явагдана.