Трамп нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш нэг сарын хугацаанд АНУ-Мексикийн хилээр орж ирэх цагаачдын тоо буурсан гэх мэдээллийг АНУ-ын Хил, гаалийн алба өгсөн байна. Зөвхөн энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-нд цагаачдын тоо 40 хувиар буурч 18 762-д хүрсэн байна. Жилийн энэ саруудад Мексикээс ирэх цагаачдын тоо бусад сартай харьцуулахад өндөр байдаг нь олон жилийн дундаж үзүүлэлтээс харагддаг аж.