Эрүүл мэнд

Бөөрний архаг үрэвслээр 16-29 насныхан өвчилдөг

Өнөөдөр  “бөөр хамгаалах дэлхийн өдөр”  тохиож байна.  Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт 200 гаруй улс тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс энэ өдөрийг  2009 оноос ЭМШУИС-ийн Бөөр судлалын тэнхимээс санаачлан анх удаа  тэмдэглэсэнээс хойш найм дахь жилдээ тэмдэглэж буй юм. Эрүүл мэндийн яамны мэдээгээр сүүлийн таван жилийн дүнгээр бөөрний архаг өвчний улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн шалтгаан тэргүүлэх байр эзэлж байгаа аж.

Бөөрний архаг үрэвсэл нь хүн амын дунд хамгийн их тархсан байдаг. Уг өвчнөөр 16-29 насны залуус илүү өртөмтгий байдаг аж. Бөөрний өвчлөлөөр эмэгтэйчүүд эрчүүдээс 3 дахин илүү өвчилдөг.  Дэлхийн хүн амын дунд аюултай өвчнүүдийн дотор бөөр шээсний замын өвчний нас баралтын шалтгаанаар 12 дугаар байрт жагсч байна. Энэ өвчний улмаас жилд 1.8467.000 хүн хөдөлмөрийн чадвараа алддаг бөгөөд дэлхий дээр  600 гаруй сая хүн бөөрний архаг өвчтэй амьдардаг аж. Тэдний эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 орчим хувь зарцуулагддаг байна.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close