002-4.jpg

2017-03-11 15:15
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасыг Цагаан ордонд урьж, өчигдөр (2017.03.10) утсаар ярьжээ. Уулзалтаар гацаанд орсон Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээний талаар ярилцах гэнэ. Цагаан ордон энхийн хэлэлцээг сэргээх нь чухал бөгөөд тохиролцоонд хүрэх цаг ирсэн гэж үзэж байгаа юм байна. Ерөнхийлөгч Д.Трамп “Палестин болон Израиль шууд хэлэлцээ хийх хэрэгтэй. Энхийн хэлэлцээр байгуулахын тулд […]

04-4.jpg

2017-03-11 13:24
Япон даяар тэмдэглэдэг “Охидын баярын өдөр” буюу гуравдугаар сарын 3-ныг тохиолдуулан 81 настай эмэгтэй “Iphone” утсанд зориулсан аппликейшн зохион бүтээснээ танилцуулжээ. Жаран настайдаа тэтгэвэрт гарч, компьютерт суралцаж эхэлсэн энэ япон эмэгтэй өндөр настнуудад зориулсан аппликейшн бүтээхийг зорьж байгаа гэнэ.  

03-6.jpg

2017-03-11 13:11
Өнгөрсөн долоо хоногт Сирид байрласан Оросын нисэх хүчин 452 удаа агаарын довтолгоо хийсэн байна. Энэ үеэр Алеппо мужид байрласан террорист бүлгийн  600 орчим дайчдыг устгасан. Мөн 16 хуягт болон бусад олон зэвсэг техник устгагдсан хэмээн Оросын Батлан хамгаалахын Жанжин штабын Оператив газрын тэргүүн Сергей Рудской мэдээлжээ. Сирийн арми сүүлийн өдрүүдэд Квейрис нисэхийн баазаас зүүн тийш эрчимтэй давшиж […]

brak-obama.jpg

2017-03-10 18:42
Цагаан ордны танхимдаа албаны хослол, гялтганасан хар ботинктой найман жилийг өнгөрөөсөн АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама саяхан Вашингтоны Үндэсний галерейд гэргий Мишель Обамагийн хамт очсон нь америкчуудын сонирхлыг татсан байна. Задгай энгэртэй цамцны гадуур савхин цамц, доогуураа жинсэн өмд өмсөж гартаа даавуун цүнх барьсан байхыг харсан Америкийн шар хэвлэлүүд “Би насан туршийн амралтаа авсан. […]

02-10.jpg

2017-03-10 17:11
Пак Гын Хэг Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцормогц Өмнөд Солонгосын Сонгуулийн төв комисс ээлжит бус сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн гэж “Рёнхап” агентлаг мэдээлэв. Тус комисс цахим хуудастаа нэр дэвшигчдийн өрсөлдөх журмыг нийтэлсэн байна. Ээлжит бус сонгууль ирэх тавдугаар сард болно. Энэ нь Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг өмнөх Ерөнхийлөгчийг огцорсноос хойш 60 хоногийн дотор зохион байгуулна […]

0101-13.jpg

2017-03-10 16:15
Өнөөдөр (2017.03.10) БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дараа Үндсэн хуулийн шүүхийн гадна талбайд Пак Гын Хэг дэмжигч хэсэг хүмүүс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Энэ үеэр хоёр хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Жагсагчдыг цагдаагийнхан хүчээр тараах гэж оролдох үед тэд автобусны дээр гарч, эсэргүүцэл […]

010101-3.jpg

2017-03-10 12:21
ОХУ-тай харилцаагаа сайжруулж, хэт даврагч бүлэглэлийн эсрэг хамтран тэмцэнэ хэмээн мэдэгдэж байсан Ерөнхийлөгч Трамп АНУ-гаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад Юта мужийн захирагч асан Жон Хантсманыг нэр дэвшүүлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын штабынхан ОХУ-ын эрх баригчидтай холбоотой хэмээх дуулиан өрнөсөн. Үүнээс үүдэн Обамагийн засаг захиргаа ОХУ-ын цөөнгүй иргэнийг нутаг буцаасан ба […]

0303-4.jpg

2017-03-10 10:54
БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх дөнгөж сая Ерөнхийлөгч Пак Гын Хэг Ерөнхийлөгчийн албан тушаалтаас огцруулах шийдвэрийг гаргалаа. Шүүх түүнийг огцруулах шалтгаан хангалттай бий гэж үзсэн байна. Ийм шийдвэр гарснаар тэр БНСУ-ын түүхэнд огцорсон анхны Ерөнхийлөгчөөр бичигдэж байна. Мөн улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр бичигдсэн Пак Гын Хэг шүүх өөрийн найз Чой Сүн Шилтэй хамтран төрийн нууц […]

23.jpg

2017-03-09 19:03
Барилгын ажил гүйцэтгэж байсан компанийн ажилчид таван тонн тэсрэх бөмбөг илрүүлжээ. Холбооны бүгд найрамдах Герман Улсын Дюсселдорф хотоос олдсон энэ тэсрэх бөмбөг дэлхийн II дайны үед хамаарах эд байжээ. Идэвхтэй хэвээр байсан бөмбөгийг мэргэжлийн байгууллагууд аюулгүй болгосон байна. Шинжээчид энэ тэсрэх бөмбөгийг Британийн нисэх хүчинд хамаарна гэж үзсэн байна. Хэрвээ энэ тэсэрч дэлбэрсэн бол Дюсселдорф […]

16-mexican-trump-protest.w710.h473.jpg

2017-03-09 14:14
Трамп нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш нэг сарын хугацаанд АНУ-Мексикийн хилээр орж ирэх цагаачдын тоо буурсан гэх мэдээллийг АНУ-ын Хил, гаалийн алба өгсөн байна. Зөвхөн энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-нд цагаачдын тоо 40 хувиар буурч 18 762-д хүрсэн байна. Жилийн энэ саруудад Мексикээс ирэх цагаачдын тоо бусад сартай харьцуулахад өндөр байдаг […]