Малайз Улс Ким Жон Намын цогцсыг ав гэж мэдэгдэв

2017-03-13 17:551min0
121212

Малайзын Эрүүл мэндийн сайд Субраманиама Сатхасивама Куала Лумпур хотын онгоцны буудалд бусдад хорлогдон амиа алдсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жон Намын цогцсыг авахыг ар гэрийнхэнд нь сануулжээ.

Талийгаачид эхнэр, хүүхдүүд байдаг гэж бидэнд мэдэгдсэн. Тэд бидэнтэй холбоо барьж, ойрын хоёр гурав долоо хоногт багтан цогцсыг авах байх гэж найдаж байна. Хэрвээ ар гэрийнхэн нь авахгүй бол цаашид яах вэ гэдэг асуудлаар Засгийн газарт хандана” гэсэн байна. Түүний цогцос Малайзын нэгэн эмнэлэгт хадгалагдаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй