Марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны шөнө осол гаргаад зугтсан юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн толгойтын замд явган зорчигч Т-г мөргөж, амь насыг нь хохироон ослын газраас зугтсан хэрэг гарсан билээ. Тус хэргийг УБХЦГ-ын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан Honda Acty маркийн автомашины жолооч Ц үйлдсэн болохыг илрүүлжээ. Хэргийг одоогоор шалгаж буй юм байна.