Өнгөрөгч ням гаригт (2017.03.12) “Саруул” худалдааны төвд гарсан галын шалтгааныг тодруулхаар холбогдох албаныхан ажиллаж байна. Яг одоо тус худалдааны төв рүү ордог арын болон урд талын хаалганд хамгаалалт гарч, хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байгаа аж.
СБД-ийн нутагт Орос III сургуулийн баруун урд байрладаг тус худалдааны төвд онцгой байдлын дөрвөн ангийн 41 албан хаагч ажиллажээ. Өчигдрөөс эхлэн захын гадна түрээслэгч нар цугларч байгаа бөгөөд тэднийг дотогш оруулахгүй хэвээр байгаа юм. Бараа нь шатаж, хохирсон түрээслэгчид Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдлөө өгч, асуудлаа шийдүүлэх гэнэ.