Өмнөговь аймагт техникийн спирт уусан жолооч нары гурав нь амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 8-нд гарсан. Жолооч нар 25-37 насны залуус бөгөөд өнөөдрийн байдлаар хордлого авсан гурван жолоочийн биеийн байдал сайжирч, хоёр өвчтөн гемодиалезийн эмчилгээнд оржээ. Аймгийн Онцгой байдлын газраас гурван өвчтний эмчилгээнд зориулж, дөрвөн сая төгрөг шийдвэрлэж өгсөн байна. Мөн Улаанбаатар хотоос нэмэлтээр шаардлагатай эм тариаг авч эмчилгээнд хэрэглэж байгаа талаар тус аймгийн БОЭТ-өөс мэдээллээ.