АН-ын Үндэсний бодлогын хороонд (хуучнаас ҮЗХ) өрсөлдөхөөр өчигдрийн байдлаар 374 нэр дэвшигч бүртгүүлжээ. Намын шинэ дүрэм ёсоор энэ хороо 389 гишүүнтэй байх юм. Энэ нь тус намын дансанд зөвхөн Үндэсний бодлогын хороонд өрсөлдөгчдийн дэнчингээс 1.1 тэрбум гаруй төгрөг цугларсан гэсэн үг.
Харин аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд 38 хүн бүртгүүлж, дэнчингээ төлжээ. Нийслэлийн Ардчилсан намын намын хорооны даргад Нийслэлийн ИТХ-ын дарга асан Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар бүртгүүлжээ. Нэр дэвшигчдийг бүртгэх үйл явц энэ сарын 15-ны 24 цагт дуусах юм байна. АН-ын дотоод сонгуулийн санал хураах өдөр дөрөвдүгээр сарын 2-нд болно.
Д.ХАЛИУН