Тим Бернэрс Лий цахим шуудан, олон нийтийн сүлжээний цахим хуудсыг ашиглан улс төрийн сурталчилгаа явуулж байгаа явдлыг хатуу хянах ёстой хэмээн мэдэгджээ. Дэлхийг бүхэлд нь сүлжсэн интернэт орчныг үүсгэсэн Тим Бернэрс Лий интернэтийн 28 жилийн ойн мэдэгдэлд энэ үгээ хэлсэн байна. Тэр “интернэт бидэнд асар их боломж өгсөн ч шийдвэр гаргагчид интернэтийн үл харагдах цоорхойг ашиглан улстөрийн сурталчилгаа явуулж байгаа нь хамгийн том асуудал боллоо. Технологийн томоохон компаниуд хүртэл шийдвэр гаргагчдын талд ажилладаг болж” хэмээн хэлжээ.
Түүнчлэн Тим Бернэрс Лий Facebook, Google гэх мэт томоохон компаниуд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг их хэмжээгээр алдаж байгааг нэн даруй зогсоох ёстой гэжээ. Түүний хэлснээр 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Facebook”ийн 50 мянган хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглан хуурамч хуудас нээсэн явдал гарчээ. Тим Бернэрс Лий 2009 онд Олон улсын интернэт сүлжээний санг байгуулсан ба энэ сангаараа дамжуулан улстөрийн сурталчилгааг хязгаарлах, үүнээс сэргийлэх тухай зөвлөмжүүдийг технологийн компаниудад өгөхөөр болсон байна.