Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг, 11 хороололд хичээлээ тараад харьж явсан арван настай хүүг хулгайлах гэсэн хэрэг гарч, олон нийтийг айдаст автуулсан. Орон сууцны байшингийн буланд хүүг саатуулан зогсож байгаад гудамжны камерт бичигдсэн улаан гадуур хувцастай эрэгтэйг энэ сарын 10-нд саатуулсан байгаа.
Сэжигтэн Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай, 35 настай, эрэгтэй У.Ууганбаяр гэдэг. 35 настай, багш мэргэжилтэй нэгэн гэнэ. Тэр хохирогч хүүгийн сургуульд Түүх, нийгмийн багшаар ажиллаж байгаад хүүхэдтэй буруу харьцаж зодсон гэх үндэслэлээр ажлаасаа халагдаж байжээ. Хэд хэдэн сургуульд багшилсан, ажиллаж байсан сургуулийнхаа ойр орчмоор эргэлддэг болсныг эх сурвалжууд хэлсэн байна.
Түүнийг ямар шалтгаанаар хүүхэд хулгайлахыг завдсан болон сүүлийн үед ямар хүмүүстэй харилцаа холбоотой байсныг цагдаагийнхан тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Мөн түүний сэтгэцийг эрүүл эсэхийг тогтоохоор Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүсэлт гаргасан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
1 comment
сайн шалгаж тогтоож байгаад мэдээлэл хийхгүй наадах чинь хүний хулгайнаас өөр зүйл болоод явчлаа шүү дээ, ард түмний дунд айдас төрүүлээд ямар хэрэг байна.