Өнгөрөгч оны сүүлээр 3000 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш он гарсаар харьцангуй тогтворжсон. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын эхэнд ам.доллар 2508 төгрөг болсон юм. Нэг, хоёрдугаар сартай харьцуулхад өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2455 худалдан авч, 2460 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2462 төгрөгөөр авч 2470 төгрөгөөр зарж байна.