ОХУ-ын Төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар ирэх долдугаар сард Гамбургед болох “Их-20″ дээд хэмжээний уулзалт дээр албан ёсны ганцаарчилсан уулзалт хийж магадгүй гэж мэдэгджээ. Хоёр орны Төрийн тэргүүний уулзалтын асуудал ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нарын анхны уулзалтын үеэр яригдсан юм байна.