Барилгын ажил гүйцэтгэж байсан компанийн ажилчид таван тонн тэсрэх бөмбөг илрүүлжээ. Холбооны бүгд найрамдах Герман Улсын Дюсселдорф хотоос олдсон энэ тэсрэх бөмбөг дэлхийн II дайны үед хамаарах эд байжээ. Идэвхтэй хэвээр байсан бөмбөгийг мэргэжлийн байгууллагууд аюулгүй болгосон байна.
Шинжээчид энэ тэсрэх бөмбөгийг Британийн нисэх хүчинд хамаарна гэж үзсэн байна. Хэрвээ энэ тэсэрч дэлбэрсэн бол Дюсселдорф хотын 8000 хүн хохирох байжээ.