УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын сүүлээр Япон улсад айлчлал хийхээр төлөвлөж буй аж. Одоогоор айлчлалын товыг албан ёсоор зарлаагүй байна. Айлчлалын хүрээнд Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох талаар санал солилцох аж. Мөн Монгол Улсын Засгийн газраас Японы Засгийн газарт хандаж тавьсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөжээ.