Элэгний В,С вирусын хурдавчилсан шинжилгээнд харьяа өрх, сумын эмнэлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болжээ. Шинжилгээ хийлгэх иргэд ЭМД-ийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ ирэх бөгөөд даатгалын дэвтэргүй тохиолдолд тарифын дагуу төлбөр төлөх юм.
Мөн Нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төв Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд дээрх шинжилгээг үнэгүй хийлгэж болно. Шинжилгээгээр вирус илэрсэн тохиолдолд идэвхжил тодорхойлох буюу вирус тоолох шинжилгээ, вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сертификаттай 20 лабораторид хийлгэх юм байна.