Цагаан ордны танхимдаа албаны хослол, гялтганасан хар ботинктой найман жилийг өнгөрөөсөн АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама саяхан Вашингтоны Үндэсний галерейд гэргий Мишель Обамагийн хамт очсон нь америкчуудын сонирхлыг татсан байна.
Задгай энгэртэй цамцны гадуур савхин цамц, доогуураа жинсэн өмд өмсөж гартаа даавуун цүнх барьсан байхыг харсан Америкийн шар хэвлэлүүд “Би насан туршийн амралтаа авсан. Одоо дэлхий галд автсан ч надад хамаагүй болсон” гэсэн аятай хувцаслаж хэмээн чимхсэн байна.