Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр буюу гал тахиа жилийн Шинийн 14 буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар сүсэгтэн олонд зориулан “Буянт-Ухаа” цогцолборт үнэ төлбөргүй засал, ном айлдаж байна.
Халхын андугаар богд, Өндөр Гэгээн Занабазар 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нь Бээжингийн Шар сүмд нирваан дүрийг үзүүлсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Энэ үеэс шарын шашны тэргүүн, сүм хийдүүд тухайн өдрийг дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөөлөөс тусгайлан ерөөл хурдаг уламжлалтай болсон гэдэг.