Өчигдөр (2017.03.10) Өмнөговийн Тавантолгойн нүүрсний ордоос тээвэр хийдэг гурван жолооч нас баржээ. Тэд Хятадын Вэнсэй компаний гүйцэтгэгч “Монфорт” компанийн ажилчид юм байна. Жолооч нар нүүрсний ордоос ачаагаа ачиж гараад зам зуур хоолны газарт хооллон, архи ууж Цагаан хадны боомтыг зорих замдаа осолдож, гурав нь амь насаа алджээ.
Хоёр жолоочийн бие муу байгаа. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тавантолгойд мэргэжлийн хяналт болон цагдаагийнхан ажиллаж байгаа ба тэднийг анхны шинж тэмдэгээр хоол, архины хавсарсан хордлогод орсон гэж үзжээ.