Өнгөрсөн долоо хоногт Сирид байрласан Оросын нисэх хүчин 452 удаа агаарын довтолгоо хийсэн байна. Энэ үеэр Алеппо мужид байрласан террорист бүлгийн 600 орчим дайчдыг устгасан. Мөн 16 хуягт болон бусад олон зэвсэг техник устгагдсан хэмээн Оросын Батлан хамгаалахын Жанжин штабын Оператив газрын тэргүүн Сергей Рудской мэдээлжээ.
Сирийн арми сүүлийн өдрүүдэд Квейрис нисэхийн баазаас зүүн тийш эрчимтэй давшиж Кшейш нисэх баазыг эргүүлэн эзлэн авч Дейр-Хафир хотыг гурван талаас нь бүсэлжээ. Дейр-Хафир хот нь энэ бүс нутаг дахь исламчуудын гол түшиц газар юм байна.