Өнөөдөр (2017.03.10) БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дараа Үндсэн хуулийн шүүхийн гадна талбайд Пак Гын Хэг дэмжигч хэсэг хүмүүс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Энэ үеэр хоёр хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Жагсагчдыг цагдаагийнхан хүчээр тараах гэж оролдох үед тэд автобусны дээр гарч, эсэргүүцэл үзүүлсэн байна. Энэ үед хэд хэдэн хүн автобуснаас унаж, хүнд гэмтэл авчээ.