mosul.jpg

2017-07-13 09:44
Засгийн газрын арми, курдын журамт цэргийнхэн ба Олон улсын эвлийн хүчин Мосул хотыг Исламын улс бүлгийн террористуудаас чөлөөхийн тулд жил гаруй хугацааг зарцуулсан байна. Иракийн хойд нутгийн Мосул хотод Исламын улсын дайчдыг бүрэн яллаа гэж Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади долдугаар сарын 9-нд мэдэгдсэнийг “Франс Пресс” агентлаг дамжуулжээ. Долдугаар сарын 7-нд Америкийн цэргийн мэргэжилтнүүд ойрын […]

Venezuelan.jpg

2017-07-13 09:42
Венесуэльд болсон цуглааны үеэр Үндсэн хуулийн ассамблейн гишүүнд нэр дэвшигч Хосе Риваресыг үл таних этгээд буудан хөнөөжээ. Улстөрч үг хэлж байсан гэж El Nacional сонин мэдээлжээ. Гэрчүүд гэмт этгээд улстөрч рүү буу онилж байхыг харсан гэсэн байна. Гэвч алуурчин нуугдаж чадсан гэнэ. Хосе Риварес 41 нас хүрсэн өдрөө алагджээ. Венесуэльд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Засгийн […]

Syria.jpg

2017-07-13 09:31
Дайны хохиролыг Сирийн байдлын талаар илтгэл бэлтгэсэн Дэлхийн банкны мэргэжилтнүүд гаргасан байна. 2011 оноос хойш үргэлжилж байгаа Сирийн иргэний дайны нийт хохиролын хэмжээг  шинжээчид 226 тэрбум доллар хэмээн дүгнэжээ. Энэ бол зөвхөн эдийн засгийн хохирол нь юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Сирийн дотоодын нийт бүтээгдэхүүний хохирлын нийлбэр нь 2010 оны ДНБ-нээс нь дөрөв дахин давсан байна. Дайны […]

tramp-01.jpg

2017-07-12 18:30
Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Тэр 126 хоног засаглахдаа 125 маш нууц мэдээллээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд задалж орхисон гэж “Fox News” дамжуулжээ. Америкийн Конгрессийн Үндэсний аюулгүй байдал, Засгийн газрын асуудал эрхэлсэн хорооны гишүүдийн илтгэл мөн энэ мэдээллийг нотолж байна. Тус байгууллагуудын 24 хуудас илтгэлд 2017 оны нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангарагаа […]

THAAD.jpg

2017-07-12 15:03
“Thaad” пуужингийн довтолгооноос хамгаалах системийг АНУ-ын арми Номхон далайд амжилттай туршсан талаар ВВС мэдээлжээ. Аляскийн бааз дахь “Thaad” систем Хавайгаас C-17 нисэх онгоцноос буудсан баллистик пуужинг угтан амжилттай сөнөөж байгаа оносон байна. АНУ Өмнөд Солонгост “Thaad” систем суурилуулсан. Энэ нь орон нутгийн иргэд болон БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгарсан юм. АНУ-ын Батлан хамгаалах яам  2018 оны есдүгээр сар хүртэл […]

trump-son.jpg

2017-07-12 13:24
Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүүгийн Оросын хуульч бүсгүйтэй уулзсан уулзалт маргаан дэгдээж байна. Дональд Трампын хүү хуульч бүсгүйтэй ердөө 20 минут уулзсан. Энэ нь ердийн танилцах уулзалт байсан гэж мэдэгдсэн бол Дональд Трамп ч Fox News агентлагт өгсөн ярилцлагадаа энэ талаар мэдээгүй хэмээн хэлжээ. Трампын хүүгийн Оросын хуульчтай уулзах хүсэлтийг хүлээн авсан е-мэйл олон […]

hashaa.jpg

2017-07-12 12:58
Польшийн эрх баригчид Белорусь, Украинтай хиллэдэг хилийн дагуу хашаа барихаар шийджээ. Шинэ хашаа нь америкийн гахайн тахал гэгчээс урьдчилан сэргийлж хамгаалах үүрэгтэй гэнэ. Хашааны урт нь 729 километр байх ажээ. Ийм өвчин туссан зэрлэг гахай нь урт замыг туулах мөн хашаан дээгүүр харайх чадваргүй. Хашаа босгох зардалд польшууд 27 сая доллар зарцуулах гэнэ. Африкийн гэх […]

bill-1.jpg

2017-07-12 12:52
Америкийн тэрбумтан, хөрөнгө оруулагч, Berkshire Hathaway компанийг үндэслэгч Уоррен Баффет өөрийн найз Билл Гейтс ба Миранда Гейтс нарын буяны санд өөрийн компанийнхаа 3.17 тэрбум ам.доллараар хэмжигдэх хувьцааг бэлэглэв гэж Reuters агентлаг мэдээлэв. Тэр сүүлийн 10 жилд ийм их хөрөнгийг буяны үйлст хандивлаж байсангүй. Өдгөө 86 настай Баффет 2006 оноос хойш 27.54  тэрбум долларыг таван буяны […]

James-Matthis.jpg

2017-07-12 12:50
“The Washington Post” сонинд гарсан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттисийн ярилцлагыг үзсэн дунд сургуулийн сурагч хүү гэрэл зургийг сайтар ажиглан түүний гар байсан хавтаснаас зургийг томруулах аргаар утасны дугаарыг нь мэдэж авсан байна. Тавдугаар сард гарсан ярилцлагын зурагт Тедди Фишер гэдэг энэ хүү өөрийн анхаарал болон үл ялих деталь зэргийн тусламжтайгаар ажиглалт хийж, Пентагоны […]

olimp.jpg

2017-07-12 11:26
Зуны олимпын 2024 болон 2028 оны наадмыг зохион байгуулах хотыг Олон улсын олимпын хороо (ОУОХ) тодрууллаа. Зуны олимпийн эрхийг Парис, Лос-Анжелес зохион байгуулахаар болжээ. Хоёр хотын аль нь 2024 оны Олимпын тоглолтыг зохион байгуулах вэ гэдэг асуултын хариулт ирэх есдүгээр сард Перугийн нийслэл Лимад болох ОУОХ-ы 131 дүгээр чуулганы үеэр тодорхой болно. 2024 болон 2028 […]