Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тив алгасах баллистик пуужин Хвасон-14-ийг зохион бүтээсэн эрдэмтдэд шагнал гардууллаа. Тэднийг эцэг Ким Ир Сен, Ким Чен Ирийн одонгоор шагнаж, БНАСАУ-ын баатар болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.
Пхеньян хотын Мансүдэ их хурлын ордонд болсон шагнал гардуулах ёслолын үеэр Ким Жон Ун эрдэмтдэд хандаж БНАСАУ-ыг цөмийн гүрэн болгохын төлөө өндөр хүчтэй стратегийн зэвсгийг чанарын өндөр түвшинд, хурдан хугацаанд зохион бүтээхийг уриалжээ. Тэрээр Хвасон-14-ийг амжилттай туршны дараа ихээхэн баяр хөөртэй байгаа гэнэ.