Буриад монголчуудын уламжлалт ардын тойрон бүжиг “Ёохор-2017” наадам Хэнтий аймгийн Батширээт суманд маргааш эхэлнэ.
Гурав дахь жилдээ тэмдэглэж буй энэ наадамд орон нутгийн соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын бүжигчид авьяасаа сорих аж. Ардын урлагийг олон нийтэд болон гадаадын жуулчдад сурталчилан таниулах зорилготой Ёохор бүжиг гурван хоног буюу энэ сарын 18-н хүртэл үргэлжилэх юм байна.