Мексиктэй залгах хил орчмын нутаг дэвсгэрт хана барих зардлыг АНУ-ын конгрессын гишүүд 1.6 тэрбум ам.доллараар баталсан байна. Үүнийг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Төсвийн хуваарилалтын дэд хорооны дарга Жон Картер “америкчуудын аюулгүй байдалд зориулж, эх орноо хамгаалахын тулд хийсэн алхам” хэмээн хэлжээ.
Сонгуулиар хана барина хэмээн амласан Ерөнхийлөгч Д.Трамп харин твиттер хуудастаа “Ханын бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь маш том ялалт. Энэ бол хилийн аюулгүй байдлын хангах асуудал. Одоо бүх танхим, сенатын гишүүд яаралтай ажилдаа орох хэрэгтэй” хэмээн жиргэжээ.