Мексикийн засаг захиргааны Канкунд явуулсан тусгай ажиллагаа жинхэнэ дуулиан тарьж байна. Хууль сахиулагчид авлигын гэмт хэрэгт холбогдсон Кинтан-Роо мужийн захирагч асан Роберто Борхегид холбогдох гэмт хэргийг шалгах, мөрдөн байцаах явцдаа түүний хууль бусаар олж авсан хөрөнгийг хайж эхэлжээ. Ингэхдээ “First National Security de Mexico”-д хадгалагдаж буй хувийн 1.5 мянган сейфэнд хадгалаатай бүх эд зүйлсийг хураан авчээ. […]