Мексик Хойд Солонгосын Элчин сайдыг хөөлөө

Мексикийн Засгийн газар Хойд Солонгосын Элчин сайд Ким Хён Гилийг 72 цагийн дотор өөрийн улсаас гарахыг тушаажээ. Энэ сарын 3-нд Пхеньян зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийснээс үүдэн ийм  шийдвэр  гаргасан байна.

Тус улс Хойд Солонгосын цөмийн туршилтын үйл ажиллгаа нь олон улсын энх тайван аюулгүй байдлыг алдагдуулж, ноцтой зөрчил гаргаж байна гэж буруутгаж байгаа аж.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 11-нд АНУ-ын боловсруулсан Хойд Солонгосын эсрэг шинэ хоригийн тогтоолын төслийг хэлэлцэх юм. Шинэ хоригт Ким Чен Уны гадаад дахь хөрөнгийг царцаах, Пхеньян руу газрын тос нийлүүлэхийг хязгаарлах, тус улсаас ажилчин авч ажиллуулахыг хориглох зэрэг багтжээ.

Эх сурвалж: https://eturbonews.com/163766/leave-72-hours-mexico-kicks-north-koreas-ambassador-nuclear-test

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн